NBA-ын улирал дундах цомын тэмцээнийг энэ улиралаас эхлэн зохион байгуулж байгаа билээ. "Хож эсвэл гэртээ харь" буюу ганцхан тоглолтоор шийдэгдэж байгаа хасагдах шатны хагас шигшээ тоглолтууд Лас Вегас хотод өнөөдөр боллоо. Эхний тоглолтод Индиана Пэйсэрс болон Милоуки Багс багуудын хооронд болж 128-119 харьцаагаар Пэйсэрсийн ялалтаар дуусгажээ.
Харин нөгөө тоглолтод Лос Анжелес Лейкэрс болон Нью-Орлэйн Паликанс багуудын хооронд болжээ. Эхний үед нэг онооны илүүгээр Паликанс илүүрхсэн бол хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Леброн Жеймс гурав дараалсан холын зайн шидэлтийг хийж оноогоор илүү гарсан байна. Улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 89-133 харьцаагаар Лейкэрс бутниргэжээ. Улмаар ням гарагт буюу энэ сарын 10-ны өглөө 09:30 цагт Индиана Пэйсэрс багтай цомын төлөөх сүүлийн тоглолтыг хийхээр боллоо. Хоёр баг NBA-ын улирал дундах цомын тэмцээний хүрээнд хийсэн зургаан тоглолтод ганц ч хожигдолгүй байна.
Тус тоглолтод Леброн Жеймс 24 минут тоглохдоо 30 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр 23-аас бага минутад 30-аас дээш оноо, 5-аас дээш самбараас бөмбөг авсан, 5-аас дээш оновчтой дамжуулалт өгсөн NBA-ын түүхэнд анхны тамирчин болжээ. Тус багаас Энтони Дэвис 16 оноо, 15 самбар, 2 хаалт, Таурэн Принц 15 оноо, сэлгээнээс Остин Риверс 17 оноо, 5 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Заион Уйлламсон 13 оноогоор багаа тэргүүлсэн бол Брэндон Инграм 9 оноо, 7 дамжуулалт,, Хэрбэрт Жонс 10 оноо, 7 самбар, сэлгээнээс Трэй Мурфи III 14 оноог авчээ.