Улирал дундах цомын тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх байгууд тодорлоо

Улирал дундах цомын тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх байгууд тодорлоо

NBA-ын энэ улиралд "Улирал дунлах цом"-ын тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний хэсгийн тоглолтууд болж дууслаа. Дорнод бүсэд Индиана Пэйсэрс, Милоуки Багс багууд хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн бол Бостон Селтикс гурван хожил, нэг хожигдолтой болж улмаар оноо тоолж С хэсгийг тэргүүлжээ.

Харин өрнөд бүсэд Лос Анжелес Лейкэрс А хэсгийг Сакермэнто Кингс багууд С хэсгийг хожигдолгүйгээр тэргүүлсэн бол В хэсгийг Нью-Орлэйн Паликанс баг тэргүүлжээ. Улмаар хоёр бүсээс хамгийн их хамгййн их оноо авсан хоёр баг гарах бөгөөд нэг нь Финикс Санс баг өрнөд бүсээс гарсан бол дорнод бүсээс Нью-Иорк Никс багууд тодоржээ.

Улмаар хасагдах шатны тэмцээнд ганц тоглолтоор шийдэгдэх бөгөөд тус тоглолт 12-р сарын 8-нд болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ