Бентеке хет-трик толилуулж, Бельги гурав дахь хожлоо авлаа

Бентеке хет-трик толилуулж, Бельги гурав дахь хожлоо авлаа

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн Н хэсгийг тэргүүлж байсан Бельгийн шигшээ баг гуравдугаар тойрогт Гибралтарын талбайд зочилж, 0:6-аар бутниргэлээ. Ингэснээр гурав дахь хожлоо авч, 9 оноотой болсноор хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын 1, 43, 56 дахь минутад Кристиан Бентеке гурван гоол оруулж, хет-трик хийсэн байна. Тэгвэл Витцель 19, Мертенс 51, Азар 79 минутад нэг нэг гоол нэмэрлэжээ.

Тэгвэл эхний хоёр тойргоос хожоод байсан Грекийн шигшээ энэ удаад Эстонийг талбайд нь 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 2 дахь минутад Торосидис тооны харьцааг нээсэн бол Стафилидис 61 дэх минутад гүйцээжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Босни Герцеговин болон Киприйн хооронд болж, талбайн эзэд 2:0-ээр хожлоо. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 70, 80 дахь минутад Эдин Жеко хоёрыг оруулжээ.  Тэгвэл энэ хэсэгт Гибралтар болон Кипр ганц ч оноогүй “хомоол хамж” байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.