Леброн Жеймс 37 оноог авч багаа хожилд хөтөлжээ

Леброн Жеймс 37 оноог авч багаа хожилд хөтөлжээ

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багтай улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Рокетс бутниргэж хожсон бол энэ удаагийн тоглолтод Лейкэрс эхний хоёр үед зургаан оноогоор хожигдож байсан ч гуравдугаар үед гайхалтай эргэн ирэлтийг хийж зургаан оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Гэвч шийдвэрлэх үед Рокетс гайхалтай байж онооны зөрүүг ойртуулж чадсан ч 104-105 харьцаагаар хожигджээ. Улмаар Лейкэрс найман хожил, зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн зургаад бичигдэж байгаа бол Рокетс зургаан хожил, таван хожигдолтой болж тэдний дор бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 37 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 27 оноо, 10 самбар, Остин Риверс сэлгээнээс 17 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Алпэрин Сэнгүн 23 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дилион Брүүкс 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 121-99 Брүүклин Нетс
Детройт Пистонс 113-142 Торонто Репторс
Орлондо Межик 128
-116 Индиана Пэйсэрс
Денвер Наггетс 109-121 Клевлэнд Кавалерс
Сакермэнто Кингс 129
-113 Даллас Мавирекс
Бостон Селтикс 102-100 Мемфис Гриззлис 
Финикс Санс 140-137 Юта Жазз / 2 нэмэлт цагт/
Оклахома Сити Тандер 134-91 Портлэнд Трэйл Блэйзэрс
Хьюстон Рокетс 104-105 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ