Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдөрийн хамгийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Сакермэнто Кингс багтай Энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Лейкэрс нэмэлт цагт ялагдсан. Харин энэ удаагийн тоглолт хоёр өдөр дараалсан тоглолт болж таарсан бөгөөд мөн л адил 125-110 харьцаагаар ялагдал хүлээлээ. Улмаар Лейкэрс зургаан хожил, зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байгаа бол Кингс зургаан хожил, дөрвөн хожигдолтой болж өрнөд бүсийн зургадугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Димантас Сабонис 29 оноо, 16 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАарон Фокс 28 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 4 таслалт, Кэвин Хуэртер 28 оноо, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 28 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийжээ. Улмаар замналынхаа 108 дахь трипл даблийг хийж Жейсон Киддыг гүйцжээ. Харин тус багаас ДиАнжоло Рассел 28 оноо, Энтони Дэвис 9 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 130-117 Вашингтон Уйзардс
Нью-Иорк Никс 116-114 Атланта Хокс
Бостон Селтикс 117-107 Филадельфи 76
Милоуки Багс 128-112 Торонто Репторс
Орлондо Межик 96-94 Чикаго Буллс
Минносато Тембэруолвс 115-133 Финикс Санс
Клевлэнд Кавалерс 109
-95 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ