Кингс талбайдаа Клевлэнд Кавалерс багийг хожлоо

Кингс талбайдаа Клевлэнд Кавалерс багийг хожлоо

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Сакермэнто Кингс талбайдаа Клевлэнд Кавалерс багтай тоглож 120-132 харьцаагаар Кингс хожлоо. Улмаар улирлын тав дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн долдугаарт бичигдэж байгаа бол Кавалерс дөрвөн хожил, зургаан хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кингсээс гарааны дөрвөн тоглогчид 20-иос дээш оноог авсан бөгөөд ДиАарон Фокс 28 оноо, 6 дамжуулалт, Кийгэн Муррэй 25 оноо, Димантос Сабонис 23 оноо, 9 самбар, 10 дамжуулалт, Кэвин Хуйртер 20 оноог авсан бол эсрэг багаас Донован Митчел 22 оноо, сэлгээнээс Крис Ливерт 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 98-114 Бостон Селтикс
Вашингтон Уйзардс 107-111 Торонто Репторс
Чикаго Буллс 109-118 Милоуки Багс
Клевлэнд Кавалерс 120-132 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ