Лос Анжелес Лейкэрс улирал дундах цомын тэмцээний эхний ялалтаа байгууллаа

Лос Анжелес Лейкэрс улирал дундах цомын тэмцээний эхний ялалтаа байгууллаа

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайд Лос Анжелес Лейкэрс багтай улирлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Хоёр багийн өмнөх тоглолтод Лейкэрс эхний гурван үе хожигдож байгаад шийдвэрлэх үед илүү гарч хожсон бол энэ удаагийн тоглолт өмнөх тоглолттой адил эхний гурван үе дуусахад долоон оноогоор тэргүүлж байжээ. Гэвч шийдвэрлэх үеийн эхлэлийг Лейкэрс гайхалтай хийснээр эцсийн мөчид илүү гарч 122-119 харьцаагаар хожсон байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 32 оноо, 11 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 19 оноо, 9 дамжуулалт, Энтони Дэвис гэмтлээс эргэн ирж 18 оноо, 11 самбар, Кэм Реддис 17 оноог авсан бол сэлгээнээс Остин Риверс 15 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 38 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бредли Бийл 24 оноо, Юсиф Нуркич 14 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Эрик Гордон 13 оноог авчээ.

Улмаар улирлыг дөрвөн ялалт, таван ялагдалтайгаар бүсийн наймдугаар байрт бичигдэж байгаа бол Санс тэдний ард бичигдэж байна. Харин энэ улирлаас эхлэн улирал дундах цомын тэмцээн болж байгаа бөгөөд хоёр баг тус тоглолтын эхний тоглолтоо хийжээ.

Мөн IN-SEASON TOURNAMENT буюу NBA-ын улирал дундах цомын тэмцээний эхний тоглолтууд өнөөдөр болсон юм. Товчхон хэлбэл багууд 6 хэсэгт орсон байгаа бөгөөд хэсэг бүрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нэг нэг баг гараад, үлдсэн 22 багаас амжилтаараа хэсэг толгойлсон багуудын араас орох хамгийн сайн амжилттай хоёр баг нэмэгдээд нийтдээ 8 баг гарч ирнэ. Эдгээр найман баг бүгд галзуу ганц тоглолт хийж хасагдах журмаар явсаар аварга баг тодрох юм билээ. Гол нь энэ тоглолтууд тусдаа ямар нэгэн тоглолт  биш улирлын тоглолтын тоонд орж явах учир нилээд сонирхолтой болох болов уу гэж бодоод байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үрдүн

Филадельфи 76 114-106 Детройт Пистонс
Шарлот Хорнетс 124-117 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 107-121 Бостон Селтикс
Нью-Орлэйн Паликанс 101-104 Хьюстон Рокетс
Юта Жазз 127
-121 Мемфис Гриззлис
Минносато Тембэруолвс 117-110 Сан-Антонио Спөрс
Лос Анжелес Клипперс 126-144 Даллас Мавирекс
Лос Анжелес Лейкэрс 122
-119 Финикс Санс
Оклахома Сити Тандер 98-105 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ