"FIBA 3X3 Wuxi World Tour" тэмцээнд Монгол Улсын Улаанбаатар ММС Энержи баг тоглож байна

Өнөөдөр БНХАУ-ын Вүши хотод зохион байгуулагдах "FIBA 3X3 Wuxi World Tour" тэмцээнд Монгол Улсын Улаанбаатар ММС Энержи баг оролцоно. Тэмцээнд Сербийн ҮБ тэргүүтэй дэлхийн шилдэг 13 баг өрсөлдөх юм. Улаанбаатар  ММС Энержи баг тэмцээний чансааны дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна. 

Манай баг тэмцээний "D" хэсэгт Германы Тубинген болон Швейцарийн Лозанн багуудтай нэг хэсэгт багтжээ. Тэдний эхний тоглолт 15:35 цагт  Германы Тубинген багтай хийх бол 17:25 цагт Швейцарийн Лозанн багтай тоглоно.

Манай багт Д.Дэлгэрням, Марко Дугосияа, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ