Аваргууд Даллас Мавирекс багийн улирлын эхний ялагдлыг амсууллаа

Аваргууд Даллас Мавирекс багийн улирлын эхний ялагдлыг амсууллаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Улирал эхэлнээс хойш хожигдолгүй байсан Даллас Мавирекс баг өнөөдөр өнгөрсөн жилийн аварга багтай тоглож 114-125 харьцаагаар Наггетс ялалт байгууллаа. Улмаар улирлын тав дахь хожлоо байгуулсан бол Мавирекс улирлын анхны ялагдлаа хүлээлээ.

Тус тоглолтод Никола Иокич 33 оноо, 14 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 24 оноо, 9 самбар, Аарон Гордон, Жамал Муррэй нар 18 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Лука Дончич 34 оноо,10 самбар, 8 дамжуулалтыг үзүүлсэн ч 9 удаа бөмбөг алджээ. Мөн түүнд Кайри Ирвинг 22 оноо, 7 дамжуулалт, Грант Уйлиамс 13 оноо, сэлгээнээс Жош Грин 13 оноог авчээ.

Мөн IN-SEASON TOURNAMENT буюу NBA-ын улирал дундах цомын тэмцээний эхний тоглолтууд өнөөдөр болсон юм. Товчхон хэлбэл багууд 6 хэсэгт орсон байгаа бөгөөд хэсэг бүрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нэг нэг баг гараад, үлдсэн 22 багаас амжилтаараа хэсэг толгойлсон багуудын араас орох хамгийн сайн амжилттай хоёр баг нэмэгдээд нийтдээ 8 баг гарч ирнэ. Эдгээр найман баг бүгд галзуу ганц тоглолт хийж хасагдах журмаар явсаар аварга баг тодрох юм билээ. Гол нь энэ тоглолтууд тусдаа ямар нэгэн тоглолт  биш улирлын тоглолтын тоонд орж явах учир нилээд сонирхолтой болох болов уу гэж бодоод байна.

Бусад тоглолтын үр дүн
Клевлэнд Кавалерс 116-121 Индиана Пэйсэрс 
Нью-Иорк Никс 105-110 Милоуки Багс
Вашингтон Уйзардс 114-121 Миами Хит
Брүүклин Нетс 109
-107 Чикаго Буллс
Голдэн Стэйт Уорриорс 141-139 Оклахома Сити Тандер
Даллас Мавирекс 114-125 Денвер Наггетс
Мемфис Гриззлис 113-115 Портленд Трэйл Блэйзэрс нэмэлт цагт

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ