Сан Антонио Спөрс Финикс Сансыг дахин хожилоо

Сан Антонио Спөрс Финикс Сансыг дахин хожилоо

Өнөөдөр NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Сан Антонио Спөрс багтай улирлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Хэдхэн хоногийн өмнө хоёр баг тоглож 20 онооноос Спөрс эргэн ирж хожсон бөгөөд тухайн тоглолтод Дэвин Бүүкер, Бредли Бийл нар тоглоогүй билээ. Тэгвэл өнөөдөр болсон тоглолтод Дэвин Бүүкер тоглосон ч эхний хагаст 20 онооны зөрүүг Спөрс үүсгэж чадсан юм. Гэвч гуравдугаар үед Санс эргэн ирж онооны зөрүүг ойртуулсан бөгөөд шийдвэрлэх үе дуусахад гурван минут дутуу байхад онооны зөрүүг арилгаж тэнцүүлсэн юм.

Гэвч энэ жилийн Драфтын тэргүүн сонголт Виктор Вэмбаняма тоглолтын төгсгөлийг гайхалтай хийснээр 132-121 харьцаагаар улиралд хоёр дахь удаагаа Сансыг хожсон юм. Улмаар улирлыг гурван хожил, хоёр хожигдолтой болсон бол Санс хоёр хожил, гурван хожигдолтой болсон байна. 

Тус тоглолтод Виктор Вэмбаняма 38 оноо, 10 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлжээ. Улмаар NBA-ын улирлын тав дахь тоглолтод 35 -аас дээш оноог авсан хоёр дахь тоглогч болсон юм. Түүнээс өмнө алдарт Майкл Жордан гурав дахь тоглолтод 35-аас дээш оноог авч байжээ.

Харин эсрэг багаас Дэвин Бүүкер 31 оноо, 9 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 28 оноог авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Торонто Репторс 99-114 Филадельфи 76
Детройт Пистонс 116-125 Нью-Орлэйн Паликанс
Орлондо Межик 115
-113 Юта Жазз
Сан Антонио Спөрс 132-121 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.