Сан Антонио Спөрс 20 онооны зөрүүг арилгаж Финикс Сансыг талбайд нь хожлоо

Сан Антонио Спөрс 20 онооны зөрүүг арилгаж Финикс Сансыг талбайд нь хожлоо

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Сан Антонио Спөрс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлийг Спөрс тааруухан хийж эхний хагасыг 18 онооны зөрүүтэй дуусгасан ч гуравдугаар үед онооны зөрүүг таван оноогоор ойртуулсан бол шийдвэрлэх үед энэ жилийн драфтын тэргүүн сонголт Виктор Вэмбаняма гайхалтай байснаар 115-114 харьцаагаар хожлоо. Улмаар улирлыг 2 хожил, 2 хожигдолтой болсон бол Санс мөн адил 2 хожил, 2 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Виктор Вэмбаняма 18 оноо, 8 самбар, 4 хаалт, Келдон Жонсон 27 оноо, Дэвин Васел 18 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 26 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 20 оноо, Грэйсон Аллен 19 оноог авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 109-91 Клевлэнд Кавалерс
Сан Антонио Спөрс 115-114 Финикс Санс
Орлондо Межик 102-118 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ