Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээн энэ удаа "FIBA 3X3 Taipei Challenger 2023" тэмцээн Тайвань улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монгол Улсын Улаанбаатар ММС Энержи баг оролцох бөгөөд манай баг "С" Литвийн Марижамполь болон Тайванийн Cijin Jong Shyn багуудтай нэг хэсэгт багтжээ.
Манай Улаанбаатар ММС Энержи баг эхний тоглолтоо 17:20 цагт Литвийн Марижамполь багтай хийх бол дараагийн тоглолтоо 21:15 цагт Тайваны Cijin Jong Shyn багтай тоглоно.
Энэ удаагийн тэмцээнд Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Стив Сир, Цогтын Отгонжаргал нар тоглоно.