Порзингс 30 оноог авч багаа хожилд хөтөллөө

Порзингс 30 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасыг таван оноогоор тэргүүлж дуусгасан Селтикс гуравдугаар үед онооны зөрүүг 9 болгож холдуулжээ. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлд Никс гайхалтай эргэн ирэлтийг хийж оноог тэнцүүлж чадсан ч энэ жил шинээр Селтикс багт ирсэн Кристапс Порзингс төгсгөлийг гайхалтай хийснээр 108-104 харьцаагаар хожил байгуулж улирлын эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 34 оноо, 11 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кристапс Порзингс 30 оноо, 8 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас РЖ Баррет 24 оноо, сэлгээнээс Иман Күйкли 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хаукс 110-116 Шарлот Хорнетс
Вашингтон Уйзардс 120-143 Индиана Пэйсэрс
Бостон Селтикс 108
-104 Нью Иорк Никс
Хьюстон Рокетс 86-116 Орлондо Межик
Клевлэнд Кавалерс 114
-113 Брүүклин Нетс
Детройт Пистонс 102-103 Миами Хит
Минносато Тембэруолвс 94-97 Торонто Репторс
Оклахома Сити Тандер 124
-104 Чикаго Буллс
Нью-Орлэйн Паликанс 111-104 Мемфис Гриззлис
Сакермэнто Кингс 130-114 Юта Жазз
Даллас Мавирекс 126-119 Сан Антонио Спөрс
Портленд Трэйл Блэйзэрс 111-123 Лос Анжелес Клипперс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ