Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Финикс Санс багт хожигдлоо

Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Финикс Санс багт хожигдлоо

NBA-ын 2023-24 оны шинэ улирлын эхний өдрийн тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Финикс Санс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг 15 онооны хожигдож дуусгасан Уорриорс гуравдугаар үед 40 оноог авч эсрэг багтай 19 оноог алдаж зургаан оноон илүү дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлийг тааруухан хийснээр 108-104 харьцаагаар нээлтийн тоглолтод хожигдож дуусгалаа.

Тус тоглолтод Дэвин Бүүкер 32 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 18 оноо, 11 самбар, Жош Окоги 17 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 15 оноо, 7 самбар, Крис Пол 14 оноо, 6 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ