Абу Дабигийн их дуулгаас Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ

Абу Дабигийн их дуулгаас Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртэв.

Тэрбээр 28 настай бөгөөд Оросын бөх Руфат Алескеров, Европын аваргын хүрэл медальт Латвийн бөх Антони Дэ Анжелис, Европын аваргын мөнгөн медальт Их Британийн Самуэл Хол нарыг ялж хагас шигшээд шалгарсан.

Гэвч хагас шигшээд их дуулгын хошой мөнгөн медальт Узбекистаны Мухриддин Тилоловт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Гусман Киргизбаевыг ялж медалийн тавцанд зогссон юм.

Мөн тус жингийн эрэгтэй -66 кг жинд мөн Ганболдын Хэрлэн зодоглосон боловч шигшээ 16-д энэ оны Казахстаны их дуулгын аварга Испанийн Дэвид Гарсиа Торнэд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ