"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр эзэн орны харваач Жи Шиан Шоуг 6:2-оор буулган авч, Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын анхны харваач боллоо.
Б.Отгонболд энэ удаагийн наадмаас "Парис 2024" олимпын "тийз"-ээ хэдийн баталгаажуулаад байсан билээ