Т.Тулга алтан медаль хүртлээ

Т.Тулга алтан медаль хүртлээ

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" наадмаас чөлөөт бөхийн эрэгчүүдийн 65 кг жинд Т.Тулга алтан медаль хүртлээ. Тэрбээр Азийн Наадмын түүхэнд 26, чөлөөт бөхийн спортоос төрсөн 12 дахь алтан медалийн эзэн боллоо. 

Т.Тулга нь 1/8 шигшээд Камбожийн бөх Ёон Буннаг цэвэр, 4/1 шигшээд БНСУ-ын бөх Ким Чансуг мөн цэвэр ялсан бөгөөд медалийн төлөө БНАСУ-ын Ким Кванжиныг оноогоор цэвэр ялжээ. Улмаар аваргын төлөө Ираны бөх Амоузадхалили Рахманыг 11-1 харьцаагаар ялсан байна.

Харин эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 57кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин ОУХМ Н.Насанбуян маань хүрэл медалийн болзол хангалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ