“Ханжоу 2022” Азийн XIX наадмын цахим спортын Dota2 төрөлд Монголын баг мөнгөн медалийн болзол хангаснаар түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр медал авч байна.
Тэд С хэсгийн эхний тоглолтод Узбекстаны багтай хийж хожсон ч хоёр дахь тоглолтоо Мьянмар багтай хийж хожигдсон ч хэсгээ тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Монголын баг Казакстаны багийг 2:1 харьцаагаар, Кыргызстаны багийг 2:0 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө тоглохоор болжээ. Ийнхүү маргааш буюу аравдугаар сарын 2-ны өдрийн 19:00 цагаас Хятад Улсын баг буюу хуучны PSG.LGD багийн бүрэлдэхүүнтэй алтан медалийн тоглохоор болж байна.