Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж өндөрлөлөө. Монголын баг тус тэмцээнд бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорив.
Тэмцээний сүүлийн өдөр 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Энх-Амарын Даваанасан Дэлхийн аваргын төлөөх барилдаанд АНУ-ын залуу бөх Дэлхийн аварга Амит Элорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жингийн аваргын төлөө дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн ДАШТ-д манай эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов.
Мөн энэ жил олимпын эрх олгож байгаа бөгөөд эмэгтэй тамирчдаас 50кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрх авлаа.
ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР