Уэйд 22 оноог авч, Бухнууд эхний ялалтаа байгууллаа

Уэйд 22 оноог авч, Бухнууд эхний ялалтаа байгууллаа

NBA-ын шинэ улирал эхлэхэд 17 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Өмнөх хоёр тоглолтодоо ялагдал хүлээгээд байсан Чикаго Буллз баг өнөөдөр талбай дээрээ Индиана Пэйсэрс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед дөрвөн оноогоор хожигдож байсан Бухнууд хоёрдугаар үед гайхалтай тоглолт үзүүлж 49-64 харьцаатай болгож дуусгасан юм. Сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байж чадсанаар тоглолт 105-121 харьцаагаар улирлын өмнө тоглолтын эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Дуэйн Уэйд 22 оноо, найман оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 15 оноо, Таж Гипсон 20, Миортек 18 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Жефф Тийг 21 оноог авч багаа тэргүүлжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.