“Тоттенхэм” нэгдүгээр сард Иског авах оролдлого хийнэ

“Тоттенхэм” нэгдүгээр сард Иског авах оролдлого хийнэ

Английн “Тоттенхэм” клуб ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор “Реал”-ын хагас хамгаалагч Иског авах оролдлого хийх юм байна. Лондоны баг өнгөрсөн зун өдгөө 24 настай Испани тоглогчийг худалдаж авахыг оролдож байсан.

Тэгвэл Marca-гийн мэдээлж байгаагаар өвлийн солилцооны цонхоор ч энэ оролдлогоо үргэлжлүүлэх юм байна. Иског “Тоттенхэм”-ээс гадна Италийн аварга “Ювентус” клуб ч бас сонирхож байгаа юм.

Тэрбээр энэ улирал эхлээд ердөө дөрвөн тоглолтод л оролцсон бөгөөд ихэнхдээ сэлгээний сандалд сууж байгаа билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.