“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцогчид Монгол Улсыг зорин ирсээр байна

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцогчид Монгол Улсыг зорин ирсээр байна
Монгол улсыг зорин ирж буй тамирчид болон албаны хүмүүсийн цуваа үргэлжилсээр байгаа билээ. Маргааш Зохион байгуулах хорооны ажилчид хамгийн олон зочдоо угтан авах гэж байна. Мягмар гаригт нийт 6 Үндэсний Олимпын Хорооны 170 гаруй төлөөллүүд газардах хуваарьтай байгаа юм.
 
Хятадын Хонг Конгын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч ноён Тимоти Цун Тинг, бадминтон, сагсан бөмбөг /3х3/, хөлбөмбөг, жүдо, ширээний теннис, Э-Спорт гэсэн 6 спортын төрлийн 70 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирнэ.
 
Тэгвэл Япон улсаас Зүүн Азийн Олимпын Хорооны зөвлөлийн гишүүн ноён Ёкой Ютака болон таеквондо, ширээний теннисийн баг, тамирчид 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх юм.
БНСУ-аас Зүүн Азийн Олимпын Хорооны байнгын хорооны гишүүн ноён Ха Чул Вон, Гуам улсыг төлөөлөн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч ноён Блас Педро Рикардо Круз Монгол оронд морилон саатна.
 
Харин Хятадын Макаогоос сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн баг болон арын албаны нийт 50 орчим хүн энэ өдөр ирэх гэж байна.
 
Мөн Хятадын Тайванийг төлөөлж Зүүн Азийн Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч ноён Lin Hong-Dow, Зүүн Азийн Олимпын Хорооны зөвлөлийн гишүүн хатагтай Hsu Hsiao-Tzu болон “Өсвөр сурвалжлагчид” хөтөлбөрт хамрагдаж байгаа Ma Je

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ