"FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээн маргааш эхэлнэ

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн “Sukhbaatar Challenger 2023” тэмцээн Улаанбаатар хотноо энэ амралтын өдөр буюу наймдугаар сарын 12,13-ны өдөр зохиогдоно. Тус тэмцээн Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд хоёр өдөр үргэлжлэх ба Бельгийн Антверп, Хятадын Бээжин тэргүүтэй 6 улсын 13 баг өрсөлдөх юм. Манай улсаас нийт 5 баг  оролцох буюу

  • Улаанбаатар ММС Энержи
  • Сансар ММС Энержи
  • Амгалан
  • Завхан Sainscore
  • Зайсан МИГ даатгал зэрэг багууд оролцохоор болжээ.

Challenger тус бүрт 16 баг, Super Quest тус бүрд 12 баг оролцдог бөгөөд "FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээний финалд шалгарсан хоёр баг аравдугаар сард зохион байгуулагдах "FIBA 3X3 Amsterdam Masters 2023" тэмцээнд оролцох эрхийг авах юм.

"FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээнд оролцох багуудын хэсгийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.