Бухнууд хоёр дахь ялагдалаа хүлээлээ

Бухнууд хоёр дахь ялагдалаа хүлээлээ

NBA-ын шинэ улирал эхлэхэд 19 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Өмнөх тоглолтод Милоуки Багст хожигдсон Чикаго Буллз баг өнөөдөр Индиана Пэйсэрс талбайдаа хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 67-65 харьцаагаар Бухнууд илүүрхэж байсан ч гуравдугаар үед талбайн эзэд илүү тоглож хагас бөмбөгний илүүтэй дуусгажээ. Шийдвэрлэх үед Пэйрсэрс илүү тоглосноор тоглолт 108-115 харьцаагаар хоёр дахь ялалтаа байгуулжээ. Харин Бухнууд улиралын өмнөх хоёр дахь хожигдлоо амсаад байна

Тус тоглолтод Тайдус Янг 16 оноог авч багаа тэргүүлсэн Монто Эльс 14, Пол Жорж 24 минут тоглохдоо ердөө долоон оноог авчээ. Харин эсрэг багаас Рожан Рондо 14 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт авч багаа тэргүүлсэн бол Дуэйн Уэйд 10, Жимми Батлер дөрвөн оноог тус тус авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.