Б.МӨНХЗАЯА Монголын рекордыг шинэчилж, Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Б.МӨНХЗАЯА Монголын рекордыг шинэчилж, Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок хотноо долдугаар сарын 12-16-нд болж буй хөнгөнатлетикийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний хоёр дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 000 метрийн гүйлтэд Монголын үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 327 -р ангийн тамирчин , ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 33:24.79 амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Алт, мөнгөн медалийн эздээо Японы Харүка Кокай 32:59.36, Момока Кавагүчи 33:18.72 амжилтаар тодорчээ.

Манай шилдэг марафончдын нэг Мөнхзаяа эхний 6 км-т уралдааныг өнгөлсөн. Тэрбээр алт, мөнгөн медаль хүртсэн Японы гүйгчдээс ердөө 25 болон 6 секундын зайтай барианд орсон нь холын зайд бол тун бага зөрүү юм.

Б.Мөнхзаяа маань 33:24.79 амжилтаараа 2014 онд Азийн наадмаар 10 000 метрийн зайд 33:31.11 гүйн, өөрийн тогтоож байсан

Монгол Улсын рекордыг 9 жилийн дараа ийн шинэчиллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ