Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь торгон жолоогоо өргүүллээ

Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь торгон жолоогоо өргүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 220 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 125 морь гараанаас гарч, 27 км-ийн цаанаас эргэсэн.

Үүнээс Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь өнгөлж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баттөгсийн хурдан загал морь, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баярцогтийн хурдан хээр морь хурдалж түмэн олноо баясгалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ