Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслаа

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслаа

Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Улмаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан байна. 

Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны дараа нийт 11 бөхөөс шинжилгээ авснаас дээх гурван хүнд сэргээш илэрсэн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.