Манчестер Сити клуб Аваргуудын лигийн цомыг анх удаа өргөлөө

Манчестер Сити клуб Аваргуудын лигийн цомыг анх удаа өргөлөө

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох 2022-23 оны Аваргуудын лигийн цомыг анх удаа Манчестер Сити клуб хүртлээ. Тэд Английн хөлбөмбөгийн 2022-23 оны Премьер Лигийн аварга мөн лигийн цомын FA Cup-ын аварга болж гуравласан аваргын цомтойгоор өндөрлүүлэхээр болов.

Пэп Гуардиола дасгалжуулагчийн баг Истанбул хотод болсон аваргын төлөөх ганц тоглолтод Италийн Интер Милан клубийг 1-0 харьцаагаар хожсон бөгөөд тоглолтын цор ганц гоол буюу хожлын гоолыг Испани хагас хамгаалагч Родри 68 дахь минутад оруулсан юм.

Үүгээрээ тэд 1999 оны Манчестер Юнайтед клубийн амжилтыг давтаж гуравласан цом өргөсөн Английн хоёр дахь баг боллоо.

Хамгийн сүүлд 2011 онд Испанийн Барселона клубийг удирдан Аваргуудын лигт хоёр дахь удаа түрүүлж байсан Пэп ийнхүү тус цомыг гурвантаа өргөж өөрийн болон клубийн удаан хүлээсэн баяр баяслыг авчрав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.