Ё.Басхүү тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Ё.Басхүү тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах өчигдөр тэмцээн эхэлнэ. Тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн жүдоч эх орноо төлөөлөн оролцоно. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд 98 орны 649 тамирчин оролцох юм. Эхний өдөр манайхаас гурван бөх барилдсан медалийн төлөө гарч ирж чадаагүй билээ. Харин өнөөдөр эрэгтэй -66 болон эмэгтэй -52 кг жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас дөрвөн бөх барилдаж байгаа билээ. Хэсгийн тоглолт манай цагаа 16:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 23:00 цагаас эхэлнэ.

Эрэгтэй -66 кг жинд Б.Эрхэмбаяр В хэсэгт багтсан бөгөдө эхний тойрогт Мороко улсын бөх  Боушита Абдеррахманитэй барилдаж цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт Латвийн бөх Ди Анжелис Энтони цэвэр дарж ялж шөвгийн 16-д үлдсэн байна. Улмаар гуравдугаар тойрогт Гүржийн бөх Маргвилашвили Вазатай барилдана.

Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү С хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нагучев Абрекийг торгуулиар цэвэр ялсан бөгөөд Руммэы бөх Руборс Думитреску Люсиантай барилдана.

Эмэгтэй -52 кш жинд Л.Сосорбарам А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Бельгийн бөх Белрирул Амберт ялагджээ. 

Эмэгтэй -52 жинд М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж дараагийн тойрогт Израйлын бөх Примо Жифэнтэй барилдана

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.