Нью-Иорк Никс талбайдаа хожил байгуулж, цувралыг тэнцүүллээ

Нью-Иорк Никс талбайдаа хожил байгуулж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Миами Хит багтай тоглож эцсийн мөчид 105-111 харьцаагаар Никс хожлоо. Улмаар цуврал 1-1 харьцаагаар тэнцэж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт Хитийн талбайд тавдугаар сарын 7-ны шөнийн 03:30 цагт болно.

Тус тоглолтод Жульс Рендл гэмтлийн улмаас эргэн ирсэн бөгөд 25 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, Жэйлон Брансон 30 оноо, АрЖи Баррет 24 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер тоглоогүй бөгөөд Клеб Мартин 22 оноо, Габи Винсент 21 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Миами Хит 105-111 Нью-Иорк Никс /1-1/
Лос Анжелес Лейкэрс 117-112 Голдэн Стэйт Уорриорс /1-0/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.