Стифэн Көрри 50 оноог авч цувралын долоо дахь тоглолтод ялалт байгууллаа

Стифэн Көрри 50 оноог авч цувралын долоо дахь тоглолтод ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт эхний шатны цувралуудаас долоо дахь тоглолт гарсан ганц цуврал бөгөөд Сакермэнто Кингс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс хүлээж авч тоглолоо. Эхний хагасыг хоёр оноогоор Кингс тэргүүлж дуусгасан ч сүүлийн хагаст 18 оноог илүү авснаар 120-100 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар 4-3 харьцаагаар Уорриорс цувралыг тэргүүлж дуусгасан бол тэдний дараагийн өрсөлдөж Лос Анжелес Лейкэрстэй тоглоно. Цувралын эхний тоглолт Уорриорсын талбай болох бөгөөд тавдугаар сарын 3-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 50 оноогоор багаа тэргүүлжээ. Тэрбээр цувралын 7 дахь тоглолтод 50 оноо авсан NBA-ын түүхэнд анхны тоглогч боллоо. Эндрью Виггинс 17 оноо, Клэй Томпсон 16 оноог авчээ. Эсрэг багаас Домантас Сабонис 22 оноогоор багаа тэргүүлсэн бол ДиАарон Фокс 16 оноо, Малик Монк, Тирэнс Дэвис нар тус бүр 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 108-101 Нью-Иорк Никс /1-0/
Голдэн Стэйт Уорриорс 120-100 Сакермэнто Кингс /4-3/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.