Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ хожигдож, Сакермэнто Кингс багтай долоо дахь тоглолтыг хийхээр боллоо

Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ хожигдож, Сакермэнто Кингс багтай долоо дахь тоглолтыг хийхээр боллоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Сакермэнто Кингс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг Уорриорс хоёр оноогоор тэргүүлж дуусгасан ч үлдсэн гурван үед тааруухан тоглолтыг үзүүлснээр 118-99 харьцаагаар Кингс хожлоо. Улмаар цуврал 3-3 харьцаагаар тэнцэж байгаа бөгөөд шийдвэрлэх долоо дахь тоглолт Кингсийн талбайд тавдугаар сарын 1-ний шөнийн 03:30 цагт тоглоно.

Тус тоглолтод Диаарон Фокс 26 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Малик Монк 28 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 22 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сакермэнто Кингс 118-99 Голдэн Стэйт Уорриорс /3-3/
Мемфис Гриззлис 85-125 Лос Анжелес Лейкэрс /2-4/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.