“Манчестер Юнайтед” хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй баг боллоо

“Манчестер Юнайтед” хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй баг боллоо

IES Football Observatory порталаас Европын хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багуудыг тодруулжээ. Тэгвэл Европын топ таван лигээс хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багаар “Манчестер Юнайтед” тодорчээ. “Улаан чөтгөрүүд”-ийн өнөөгийн бүрэлдэхүүн 718 еврогийн үнэтэй байгаа нь хөлбөмбөгийн түүхэн дэх дээд амжилт болж байгаа аж.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад, тус багийн бүрэлдэхүүний үнэ 185 сая еврогоор өссөн юм байна.  Тэгвэл хоёрдугаар байрт Испанийн “Реал Мадрид” клуб 634 саяар үнэлэгдэх бүрэлдэхүүнтэйгээрээ шалгарчээ. Тус клубын бүрэлдэхүүний үнэ цэнэ өнгөрсөн жилээс 47 саяаар нэмэгдсэн аж.

Харин гуравдугаар байрт “Манчестер Сити” 611 саяын бүрэлдэхүүнтэйгээр багтсан бөгөөд өнгөрсөн оныхоос 78 саяар нэмэгдсэн юм байна.

Хамгийн өндөр өртөг бүхий бүрэлдэхүүнтэй 10 баг

1. Манчестер Юнайтед – 718 млн евро

2. Реал – 634

3. Манчестер Сити – 611

4. Барселона– 485

5. Челси – 481

6. ПСЖ– 455

7. Ювентус– 395

8. Арсенал– 381

9. Байерн– 357

10. Ливерпүүл– 356

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.