Б.Энх-Оргил ONE Championship холбооны анхны тулаандаа ялсан тулааны бичлэг

Б.Энх-Оргил ONE Championship холбооны анхны тулаандаа ялсан тулааны бичлэг

Энэ сарын 21-ний өдөр Тайландын Бангкок хотын “Lumpinee Boxing Stadium” цогцолборт холимог тулааны ONE Friday Fights 13 тэмцээн явагдлаа. Манай тулаанч Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд анхныхаа тэмцээнд оролцож байгаа нь энэ.

"MGL-1" Холбооны аварга, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил “Road to ONE Mongolia” тэмцээнээс шалгаран гарч ирсэн бол өрсөлдөгч Филлипин улсын тамирчин Адонис Севиллено “ONE Warrior Series Philippines” шоунаас гарсан, нэг үгээр хэлбэл One Championship холбооны ижилхэн шинэ цэргүүд. Адонис Азийн шилдэг баг “Team Lakai” багийн гишүүн бол Б.Энх-Оргил Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь, Team Tunga багийн тулаанч.

Тулааны эхлэл манай тамирчин илүүрхсэн. Харин нэгдүгээр үеийн дунд хэсэг харилцан цохилцоход хэн нь ч унаж мэдэхээр аюултай байлаа. Гэвч харилцан нүдэлцсэний дараа филиппин тулаанч илүү хохирол амссан байв. Б.Энх-Оргил зүүн шулаан цохилтоор суулгасан ч Алдонис унасангүй. Оновчтой цохилт манай тамирчин илүү ч хамаагүй задгай тогловол өөрөө цохилт авах эрсдэлтэй байсан тул Б.Энх-Оргил хоёрдугаар үеэс илүү нямбай, нягт ажиллалаа. Тулааныг удирдаад, бага багаар дарамталсаар, хамгаалалт сайн, бяр илүү. Хэвтээ, босоо альд нь ч илүү, яарч сандрахгүй, тун тайван сайн ажиллалаа. Хоёрдугаар үеийн сүүлийг хэвтээд ноолсоор төгсгөлөө. Өрсөлдөгчөө сайн судалсан, бэлтгэл бүрэн ханасан нь илт байлаа. Ямар ч боломж Севилленод өгсөнгүй.  Гурван үеийн дараа шүүгч нар санал нэгтэй манай тамирчинд ялалт өглөө.

Ийнхүү манай бас нэг тамирчин One Championship холбоонд гарч ирлээ. Түүний дараагийн өрсөлдөгч хэн бэ гэдгийг хүлээх л үлдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.