Лос Анжелес Клипперс цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

Лос Анжелес Клипперс цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож эцсийн мөчид Уэстбрүүкийн гайхалтай тоглолтын ачаар 115-110 харьцаагаар Клипперс ялалт байгууллаа. Улмаар Клипперс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 19-ны 10:00 цагт эхэлнэ.

Тус тоглолтод Кавай Леонард 38 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 19 оноо, тоглолтын гол баатар болсон Рассел Уэстбрүүк 9 оноо,10 самбар, 8 дамжуулалт, 3 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 27 оноо, 9 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Торри Грэйг 22 оноо, Дэвин Бүүкэр 26 оноо, Крис Пол 7 оноо, 11 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 128-112 Мефис Гриззлис /1-0/
Миами Хит 130-117 Милоуки Багс /1-0/
Лос Анжелес Клипперс 115-110 Финикс Санс /1-0/
Минносато Тимбервулвс 80-109 Денвер Наггетс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.