Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл эзэн орны буюу Казакстаны бөх Юсуп Батырмурзаевыг 1-1 харьцаагаар /сүүлд 1 оноо авсан учраас/ ялалт байгуулж Алтан медаль хүртлээ.
Түүнтэй барилдаандахаасаа өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг нутгийн дэвжээн дээр нь хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нь 1:1-ээр ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирсан. Түүнчлэн 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Азийн аваргад түрүүлэв.
Тэрбээр өмнөх барилдаан буюу хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулав. Манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 секундын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.