Эрдэнэт Майнерс болон Тэнүүн Өлзий Металл багууд аваргын төлөө тоглохоор боллоо

Эрдэнэт Майнерс болон Тэнүүн Өлзий Металл багууд аваргын төлөө тоглохоор боллоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын плэйоффын хагас шигшээ цувралууд дуусч шигшээ цувралд үлдсэн багууд тодорлоо. Өчигдөр Тэнүүн Өлзий Металл баг 84-98 харьцаатай Завхан Бродерс багийг хожсноор финалд тоглох эрхээ авлаа. Шигшээ цувралд Эрдэнэт Майнерс багтай нүүр тулна. Эрдэнэт Майнерс баг энэ улирлын плэйоффт 8-0 амжилттай, харин Тэнүүн Өлзий Металл баг 8-3 амжилттай байгаа. Хоёр баг энэ улиралд хоёр удаа учраа таарсан буюу хоорондын харьцаа 1-1. Эрдэнэт Майнерс баг улиралд 2 хожигдсон. Улиралд Тэнүүн Өлзий Металл болон Хасын Хүлэгүүд багуудад хожигдсон юм. Тус тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 20:40 цагт болно. 

ТОГЛОЛТЫН БААТАР: Хоёр багийн цувралын тав дахь тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн Тэнүүн Өлзий Металл багийн импорт тоглогч Кристофер Блэйк өнөөдөр 38 оноо авч багаа хожилд хөтөллөө. Түүнд багийн хамтрагч Б.Сүхбат 25 оноогоор тусалсан. Б.Сүхбат өнөөдөр 5 удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна.

Мөн тоглолтын чухал мөчүүдэд багтаа оноо авчирж байсан Т.Ууганбаяр 12 оноо, 11 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Завхан Бродерс болон Тэнүүн Өлзий Металл багуудын цувралын 6 дахь тоглолтын эхний гурван тун өрсөлдөөнтэй болсон. Тоглолтын дөрөвдүгээр үе 75-78 харьцаатай эхэлсэн. Дөрөвдүгээр үеийн цаг 6:11 секунд, тоглолтын онооны харьцаа 80-82 байхад Кристофер Блэйкийн амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлт тоглолтын хэмнэлийг эргүүлсэн. Сүүлийн 6 минутад Тэнүүн Өлзий Металл баг 13 оноо авсан бол Завхан Бродерс баг 4 оноо авсан.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Өчигдрийн тоглолтод хожил авсан Тэнүүн Өлзий Металл баг багаараа 11 удаа бөмбөгөө алдсан бол ялагдал амссан Завхан Бродерс баг багаараа 24 удаа бөмбөг алджээ. Тэнүүн Өлзий Металл баг эсрэг багийн бөмбөг алдалтаас 34 оноо авсан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.