Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд Улсад 2024 оны олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна. Манай шигшээ баг “D” хэсэгт Тайланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.
Өнөөдөр манай улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийх юм.
Тайландын багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.