Э.Дөлгөөн гэмтэж, Завхан Бродерс баг хожиж цувралыг ойртууллаа

Э.Дөлгөөн гэмтэж, Завхан Бродерс баг хожиж цувралыг ойртууллаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын тоглолт долоо хоног завсарлаад үргэлжилж эхэллээ. Цувралын тав дахь тоглолт Тэнүүн Өлзий Металл болон Завхан Бродерс багуудын хооронд бол 77-91 харьцаагаар Завхан Бродерс багийн тэргүүллээр өндөрлөлөө. Завхан Бродерс баг өчигдөр хожил авснаар цувралыг 2-3 болгон ойртуулж байна. Цувралын дараагийн тоглолтод Завхан Бродерс баг хожвол энэ улирлын плэйоффын анхны долоон тоглолт гарах юм. Харин тус тоглолтод харамсалтай мэдээ гарсан нь Э.Дөлгөөн гарынхаа дунд хурууг хугалсан бөгөөд талбайд дахиж гараагүй юм.

ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Завхан Бродерс багаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авчээ. Даймонд Стөүн 28 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүнд Э.Мөнхтулга 17, Ц.Отгонжаргал, Фредерик Лиш нар тус бүр 12 оноогоор тусалсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын эхний гурван үе өрсөлдөөнтэй болсон. Тоглолтын турш онооны илүү байдал 9 удаа өөрчлөгдөж, 6 удаа тэнцсэн байна. Тоглолтын гуравдугаар үе 66-67 харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын дөрөвдүгээр үе эхэлж онооны харьцаа 71-69 харьцаатай байхад Завхан Бродерс баг 10-0 run хийж 71-79 болгосноор тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Тэнүүн Өлзий Металл баг цувралын тав дахь тоглолтод багаараа холын зайнаас 18.5 хувьтай шидэж ердөө 5 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.