Лос Анжелесийн дерби тоглолтод Клипперс ялалт байгууллаа

Лос Анжелесийн дерби тоглолтод Клипперс ялалт байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдөр сүүлийн буюу оргил тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Лос Анжелес Лейкэрсийг хүлээн авч тоглож 118-125 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар энэ улиралд дөрвөн удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожсон бөгөөд мөн 11 удаа дараалж Лейкэрсийг ялсан байна. Клипперс 42 хожлоо байгуулж өрнөд бүсийн тавдугаар байраа баталгаалсан бол Лейкэрс 41 хожил, 39 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кавай Леонард 25 оноо, 7 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ивица Зубач 17 оноо, 13 самбар, Рассел Уэстбрүүк 14 оноо, сэлгээнээс Норман Пауэл 27 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 33 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остин Рейвэрс 20 оноо, Энтони Дэвис 17 оноо, 11 самбар, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 123-108 Детройт Пистонс
Нью-Иорк Никс 138-129 Индиана Пэйсэрс
Вашингтон Уйзардс 116-134 Атланта Хокс
Торонто Репторс 93-97 Бостон Селтикс
Чикаго Буллс 92-105 Милоуки Багс 
Мемфис Гриззлис 131-138 Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт
Сакермэнто Кингс 119-123 Даллас Мавирекс
Лос Анжелес Лейкэрс 118-125 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.