Монгол Улсын эрэгтэй шигшээ баг шигшээ дөрөвт шалгарлаа

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг шигшээ дөрөвт шалгарлаа

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хасагдах шатанд Казакстаны багийг 21-11 харьцаагаар буулган авч шигшээ дөрөвт шалгарлаа. Шөвгийн дөрөвт Иран болон Шинэ Зеландын багуудын хожсонтой тоглоно. 

Өчигдөр манай баг эхний тоглолтоо хийж Тайваны багийг 21:19-ийн харьцаагаар буулган авсан юм. Тус тоглолтод А.Ананд 10 оноо авсан бол Д.Дэлгэрням 8 оноог багтаа авчирлаа. Харин хоёр дахь тоглолтоо Сингапурын багтай хийж 22-9 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлсэн билээ. Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан юм.

Харин эмэгтэй шигшээ Шинэ Зеландын багт 10-17 харьцаагаар хожигдсон бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын багтай хийж 21-8 харьцаагаар хожиж хэсгээсээ хоёроор гарлаа. Улмаар хасагдах шатанд Хятадын багтай тоглож 17-10 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Монгол Улсын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ц.Болорцэцэг нар багтсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.