Глэн Жонсон, Жагелка, Лингард, Рашфорд нар Английн шигшээд дуудагдлаа

Глэн Жонсон, Жагелка, Лингард, Рашфорд нар Английн шигшээд дуудагдлаа

Саяхан дасгалжуулагчаа халаад байгаа Английн шигшээг Гарет Саутгейт түр удирдаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр 2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтын бүрэлдэхүүнээ зарлажээ.  Энэ удаад багийн бүрэлдэхүүн Глэн Жонсон, Лингард, Рашфорд, Мичейл Антонио зэрэг тоглогчид дуудагдсан байна. Харин довтолгооны шугамд “Тоттенхэм”-ийн Харри Кейнийг дуудаагүй байна.

Хаалгачид:  Фрейзер Форстер (Саутгемптон), Жо Харт(Торино), Том Хитон (Бернли)

Хамгаалагчид: Райан Бертран (Саутгемптон),  Гари Кэйхилл (Челси), Фил Жагелка (Эвертон), Глен Жонсон (Сток Сити), Дэнни Роуз, Кайл Уокер (Хоёулаа Тоттенхэм), Крис Смоллинг (Манчестер Юнайтед), Жон Стоунз (Манчестер Сити).

Хагас хамгаалагчид: Эрик Дайер, Деле Алли (хоёул Тоттенхэм), Жордан Хендерсон (Ливерпүүл), Алекс Окслейд-Чемберлен, Тео Уолкотт (Хоёул  Арсенал), Мичейл Антонио (Вест Хэм), Жесси Лингард (Манчестер Юнайтед), Рахим Стерлинг(Манчестер Сити).

Довтлогчид: Уэйн Руни, Маркус Рашфорд (Хоёулаа Манчестер Юнайтед), Дэниэл Старриж (Ливерпүүл), Жейми Варди (Лестер). 

Английн шигшээ дэлхийн аваргын урьдчилсан шатанд Мальт болон Словентай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.