Эрдэнэт Майнерс баг энэ улирлын плэйоффт 8-0 амжилттай байна

Эрдэнэт Майнерс баг энэ улирлын плэйоффт 8-0 амжилттай байна

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын дөрөв дэх тоглолт  Хасын Хүлэгүүд болон Эрдэнэт Майнерс багуудын хооронд боллоо. Хожигдох эрхгүй Хүлэгүүд цувралын дөрөв дэх тоглолт болж нэмэлт цаг гарсны эцэст 75-80 харьцаатай Майнерсын ялалтаар өндөрлөлөө. Улмаар МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын аваргын төлөө тоглохоор боллоо. Тэд хоёр жил дараалан финалын цувралд шалгарч байгаа бөгөөд өмнөх учраандаа Налайх Бизон багийг 4-0 шүүрдэж дуусгасан билээ.

ТОГЛОЛТЫН БААТАР: Эрдэнэт Майнерс багаас өнөөдөр 10-аас дээш оноо авсан хоёр тоглогч байсан нь Пендарвис Уиллиамс, Г.Ган-Эрдэнэ нар. Пендарвис Уиллиамс 24 оноо, 12 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн бол Г.Ган-Эрдэнэ 18 оноо авч 7 бөмбөг таслалт хийжээ.

Харин сэлгээнээс Н.Золжаргал 9 оноо авч тоглолтын чухал үеүүдэд холын зайн шидэлтээ унагасан. Өнөөдөр холын зайнаас 6 шидэлтийн оролдлого хийж гурвыг амжилттай гүйцэтгэсэн.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Хоёр багийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй өрнөсөөр дөрөвдүгээр үетэй золгосон. Хоёр багийн онооны тэргүүлэл 9 удаа өөрчлөгдөж 8 удаа тэнцсэн нь тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болсныг илтгэнэ. Дөрөвдүгээр үеийн цаг сүүлийн 01:15 секунд руу ороод байхад Эрдэнэт Майнерс багийн холбогч Г.Ган-Эрдэнийн дараалан амжилттай гүйцэтгсэн холын зайн шидэлт багаа хожигдлоос аварч нэмэлт цаг руу оруулсан юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Цувралын дөрөв дэх тоглолтод төвийн тоглогч О.Энхбаатар оролцоогүй ч Эрдэнэт Майнерс баг будагтай талбайд эсрэг багаасаа 18 оноо илүү авсан. Будагтай талбайгаас Хасын Хүлэгүүд баг 20 оноо авсан бол Эрдэнэт Майнерс баг 38 оноо. Хожил авсан Эрдэнэт Майнерс баг нэмэлт цагт 13 оноо авсан буюу Пендарвис Уиллиамс ганцаараа 8 оноо авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.