Наполи Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдлээ

Наполи Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сүүлийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Италийн Наполи талбайдаа Германы Айнтрахт Франкфурт клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-0 харьцаагаар Наполи аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын салхийг Политаногийн дамжуулалтаар 45+2′ минутад Осимхен оруулсан бол  53 минутад Осимхен,  эцсийн цэгийг 64 минутад Зелиньски торгуулийн цохилтоор оруулжээ.

Одоогоор шөвгийн наймд Германы Байерн Мюнхен, Английн Челси, Италийн АС Милан, Португалын Бенфика, Английн Манчестер Сити, Италийн Интер, Испаний Реал Мадрид, Италийн Наполи клубүүд шалгараад байна.  Улмаар Италиас гурван баг, Англиас хоёр баг, Герман, Испани, Португал клубээс тус бүр нэг нэг баг аваргуудын лигийн шөвгийн наймд үлдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.