Манай шигшээ Узбекстаны багт хожигдлоо

Манай шигшээ Узбекстаны багт хожигдлоо

Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна.

Өчигдөр манай шигшээ Узбекстаны багтай тоглож 7-4 харьцаагаар ялагдал хүлээжээ. Тоглолтын эхний үеийг 2-1 харьцаагаар манай шигшээ илүү дуусгаж чадсан ч хоёрдугаар үед Узбекстаны баг гурван гоолыг оруулснаар 4-4харьцаагаар тэнцүүлж дуусгажээ. Шийдвэрлэх үед гурван гоолыг дараалж алдснаар тоглолт өндөрлөжээ.

Манай шигшээ 6 оноотойгоор хүснэгтийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд тэдний өмнө 9 оноотой Узбекстаны баг эрэмбэлэгдэж байна. Энэхүү тэмцээний эхний өдөр /2023.03.11/ Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай тоглож 5-0 харьцаагаар хожсон. Хоёр дахь өдөр /2023.03.12/ Монголын баг АНЭУ-ын багтай тоглож 10:2 харьцаагаар хожсон юм. Монголын хоккейчид өнөөдөр /2023.03.15/ 20.30 цагаас Туркменстаны багтай, нөгөөдөр /2023.03.17/ 20:30 цагаас Тайландын багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.