М.Өлзий-Орших хожлын шидэлт хийж, цувралыг ойртууллаа

М.Өлзий-Орших хожлын шидэлт хийж, цувралыг ойртууллаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын тав дахь тоглолтууд боллоо.

Бямба гарагийн үдэш IHC Apes болон Хасын Хүлэгүүд багийн цувралын тав дахь тоглолт болж эцсийн мөчид 78-75 харьцаатай өндөрлөлөө. IHC Apes баг өчигдөр хожил авснаар цувралыг 2-3 болгон ойртуулж байна. 
 
ТОГЛОЛТЫН БААТАР: Даррелл Саммерс өнөөдөр 22 оноо авч багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Харин М.Өлзий-Орших 17 оноо авч мөн хожлын шидэлт амжилттай гүйцэтгэсэн билээ.
 
ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй эхэлж тоглолтын турш нийт 7 удаа хоёр багийн онооны тэргүүлэл солигдож, 5 удаа онооны харьцаа тэнцсэн байна. Дөрөвдүгээр үеийн цаг сүүлийн 2 минут руу орж тоглолтын онооны харьцаа 70-75 байхад Даррелл Саммерс болон М.Өлзий-Орших нарын дараалан амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлт багтаа 1 онооны илүү байдлыг авчирсан юм.
 
СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Тоглолтын сүүлийн 1 минут 20 секундэд IHC Apes баг 8 оноо авсан бол Хасын Хүлэгүүд баг нэг ч оноо авч чадаагүй байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.