Лос Анжелес Лейкэрс гурван тоглолт дараалж ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс гурван тоглолт дараалж ялалт байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Торонто Репторс багтай энэ улирлын сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Репторсын талбайд болсон 13 онооны зөрүүгээр хожигдсон бол энэ удаа Леброн Жеймсгүй тоглож 112-122 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 33 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн есөд бичигдэж байна. Харин Репторс 32 хожил, 36 хожигдолтой болж дорнод бүсийн есөд бичигдэж байна.

Тус тоглолтод ДиАнжело Рассел гэмтлээс эргэн ирж улмаар гараанд гарж тоглосон бөгөөд 28 оноог авсан бол Жарред Вандербилт 16 оноо, Энтони Дэвис 8 оноо, 9 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ. Харин сэлгээнээс Деннис Шройдер 23 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остин Рэйвис 18 оноо, Руй Хачимура 16 оноог авчээ.

Эсрэг багаас Скоти Барнес 32 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол ОЖ Ануноби 31 оноо, Ёокиб Пойтл 17 оноо, 10 самбар, Паскал Сиакам 12 оноо, сэлгээний тоглогчид нь нийлээд 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Портленд Трэйл Блэйзэрс 119-120 Филадельфи 76
Атланта Хаукс 114
-107 Вашингтон Уйзардс
Клевлэнд Кавалерс 115-119 Миами Хит
Брүүклин Нетс 124
-123 Минносато Тембэруолвс /нэмэлт цагт/
Денвер Наггетс 120-128 Сан Антонио Спөрс
Торонто Репторс 112-122 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.