МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын тав дахь өдрийн буюу даваа гарагийн эхний тоглолт Эрдэнэт Майнерс, Налайх Бизон багуудын цувралын гурав дахь тоглолт явагдаж 82-78 харьцаатай өндөрлөлөө. Эрдэнэт Майнерс баг хожил авснаар цувралыг 3-0 харьцаатай итгэл төгс тэргүүлээд эхэлсэн бол Налайх Бизон баг дараагийн тоглолтуудад хожигдох эрхгүй болоод байна. Эрдэнэт Майнерс баг одоо 1 хожил авахад хагас шигшээд шалгарах юм.
Тоглолтын баатар: Хоёр багийн цувралын эхний 2 тоглолтод 17.0 минут дунджилж нэг ч оноо авч чадаагүй байсан Г.Ган-Эрдэнэ өнөөдөр цувралын гурав дахь тоглолтод 12 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа хожил авахад том тус хүргэлээ.
Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын турш 16 удаа хоёр багийн онооны тэргүүлэл өөрчлөгдсөн нь тоглолт өгөө аваатай болсныг илтгэх буй. Тоглолтын цаг сүүлийн 4 минут руу орж онооны харьцаа 74-74 байхад Т.Санчирын дараалан 5 оноо авснаар Эрдэнэт Майнерс баг тоглолтын хэмнэлийг өөрсдийн талд эргүүлж чадсан юм.
Статистик худлаа хэлдэггүй: Налайх Бизон баг багаараа 8 оновчтой дамжуулалт өгсөн бол Эрдэнэт Майнерс баг 18 оновчтой дамжуулалт өгсөн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.