Канадын хоккейчид сүүлийн 40 секунтэд "Дэлхийн цом"-ийн аварга боллоо (Бичлэгтэй)

Канадын хоккейчид сүүлийн 40 секунтэд

Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээнд ОХУ, Канад, Европын шигшээ, АНУ, Чех, Швед, Финлянд, Хойд Америк гэсэн шилдэг найман баг оролцож аваргийн төлөө Европын шигшээ, хүчирхэг Канадын шигшээ баг тунаж үлдсэн билээ.

Эхний тоглолтод Канадууд 3-1 харьцаагаар хожоод байсан бөгөөд Европын шигшээ хожигдож болохгүй тоглолт байсан билээ. Тус тоглолтод Европын шигшээ эхний үеийн 06:26 минутад Здено Чара салхийг хагалж Канадын шигшээн хаалгийг мялаасан бөгөөд хоёрдугаар үед 1-0 харьцаагаар мөн адил дуусгажээ.

Харин гуравдугаар үеийн төгсгөлийг Канадууд гайхалтай хийжээ. Тоглолтын 17:07 минутад Кросбигийн дамжуулалтаар Бергерон онооны харьцааг тэнцүүлсэн бол үндсэн цаг дуусахаас 40 секунтын өмнө хожлын шайбыг Марчад хийж, Канадын шигшээ "дэлхийн цом"-д түрүүлжээ.

Тоглолтын "MVP" буюу "үнэ цэнэтэй тоглогч"-оор Сидней Кросби болж тэрбээр Дэлхийн Аварга, Олимпын Аварга, Стенлийн Цомын Аварга, Дэлхийн Цомын Аварга болж байгаа ээлжит нэгэн боллоо.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.