Филадельфи 76 баг талбайдаа Миами Хит багт хожигдлоо

Филадельфи 76 баг талбайдаа Миами Хит багт хожигдлоо

NBA-ын талбайд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт болох Филадельфи 76 талбайдаа Миами Хит багийг хүлээн авч 101-99 харьцаагаар эцсийн мөчид Хит ялалт байгууллаа. Улмаар улирлын 33 хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байгаа бол Сиксерс 39 хожил, 21 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Жимми Батлер 23 оноо, 11 самбар, 9 дамжуулалт, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Винсэнт 14 оноо, Бэм Абебаёо, сэлгээнээс Макс Стрюс нар 13 оноо авчээ. Харин эсрэг багаас Жоэл Эмбийд 27 оноо, 12 самбар, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 20 оноо, 12 дамжуулалт, сэлгээнээс Тиреси Макси 23 оноог авсан ч бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.

NBA-ын талбай болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 106-117 Шарлот Хорнетс
Миами Хит 101
-99 Филадельфи 76
Бостон Селтикс 97-109 Нью-Иорк Никс
Орлондо Межик 101
-93 Нью-Орлэйн Паликанс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.